
“Хэчнээн ядуу хvнд ч савангийн мєнгє олддог юм”. Жил гаруйн ємнєхєн хоёр бяцхан хvvтэйгээ амьдардаг Тунгалаг гэгч бvсгvй “Танайд хоноё” нэвтрvvлгээр ийн хэлж єр нимгэн заримынх нь хоолойг зангируулж байлаа.
“Хэчнээн ядуу хvнд ч савангийн мєнгє олддог юм”. Жил гаруйн ємнєхєн хоёр бяцхан хvvтэйгээ амьдардаг Тунгалаг гэгч бvсгvй “Танайд хоноё” нэвтрvvлгээр ийн хэлж єр нимгэн заримынх нь хоолойг зангируулж байлаа.
Элдэв хачир, чимэггvйгээр амьдралаа илэн далангvй танилцуулж, байгаагаараа байж, хэлэх гэснээ ч зоригтой хэлж чадсан тэр бvсгvйн ярианаас амьдралын утга учрыг олж мэдэрсэн хvн олон байх. Тэмцэх тусам улам хатуурхдаг хяслан амьдралд нэг биш бий. Сvvлчийн мєч хvртлээ хоёр vрдээ хоргодон, єєрт нь сэтгэлийн дэм хайрласан олон хvнд талархан тэдний тєлєє амьдрах ёстой хэмээн амлавч хорвоогийн мєнхийн vнэнд аргагvй гvйцэгдсэн тvvнийг одоо ч олон сайн сайхны бодит жишээ болгон дурсацгаадаг. Энэ эгэл бvсгvйн амьдралаар кино бvтээхээр хэсэг уран бvтээлч сар гаруйн ємнєєс сэтгэл шулууджээ. Соёлын гавъяат зvтгэлтэн Ш.Гvрбазарын зохиолоор бvтээж буй “Зvvдний vргэлжлэл” хэмээх эл киноныхоо зураг авалтыг “Мазаалай” фильмийнхэн хоёр хоногийн ємнє єндєрлєсєн байна. Киноны уран бvтээлчидтэй уулзахаар Гэмтэл согогийн сэргээн засах клиникийг зорьсон юм. Гэмтлийн эмнэлгийн нэгэн орон дээр тааз ширтэн чимээгvйхэн хэвтэх бvсгvйн дэргэд арав орчим насны хvv нулимсаа нууж ядан морин хуур татна. Хуурын аялгуу зєвхєн тэр єрєєг гэлтгvй бvхэл хорвоог уяраах шиг намуухан эгшиглэнэ...
Зураг авалтын тєгсгєл нэг иймэрхvv. Єрєєнд байгаа бvсгvйг Тунгалаг гэж андууравзай. “Зvvдний vргэлжлэл” кинонд Тунгалаг, тvvний хоёр хvvгээс гадна Энхмаа гэгч бvсгvйн амьдрал єрнєх аж. Тунгалагийн дvрийг “Мєнх тэнгэрийн хvчин дор” киноны Хулан хатан буюу жvжигчин Ё.Алтанзул амилуулжээ. Харин хоёр хvvд нь Хєгжим бvжгийн дунд сургуулийн сурагч О.Золбоо, 71 дvгээр дунд сургуулийн сурагч С.Мєнхцацрал нар тоглосон юм.
ТЭР ХVНИЙГ МОНГОЛЧУУД МАРТАХГVЙ
Энхмаа буюу УДЭТ-ын жvжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Дvрийнхээ талаар танилцуулахгvй юу?
-Надад саяхан “Мазаалай” студийнхэн энэ кинонд тоглох санал тавьсан. Зохиол нь их таалагдсан болохоор зєвшєєрсєн. Тэгээд ч Тунгалаг бол монголчуудад мартагдахааргvй хvн. Амьдрал дээр ч тvvн шиг олон монгол эмэгтэй бий. Дvрийн хувьд Тунгалагийн амьдрал цаашид ч vргэлжилж байгааг Энхмаагийн дvр харуулдаг. Нэг талд нь Тунгалаг хvнд євчин туссан ч vр хvvхдийнхээ тєлєє амьдрах ёстой хэмээн тэмцэж байгаа бол эсрэг талд нь зvрхний євчний улмаас єєрийн гэсэн vр хvvхэдтэй болж амьдрах хувь дутсан Энхмаа бvсгvй байгаа. Тунгалаг хэдийгээр хорвоог орхивч тvvний хоёр хvvг хvнээс дутахгvй аваад явах сайн санаатай хvмvvс бий. Нєгєє талаар Тунгалаг азтай хvн. Тєрvvлж єсгєсєн хоёр vр нь ээжийгээ vргэлж дурсч, санаж явсныг vргэлжлvvлж чадна. Гэтэл Энхмаа бол тийм биш. Хvсээд, хvсээд хэзээ ч vр хvvхэдтэй болж чадахгvй. Тэдний хvсэл мєрєєдєл нэг л зvйлд огтлолцож байгаа. Тэр нь амьдралын тєлєєх тэмцэл.
-Та єєрєє нэвтрvvлгийг vзсэн vv. Юу бодогдож байв?
-Vзсэн. Хамгийн гол нь сэтгэлийн асар их тэвчээр хатуужил, эх хvний vрээ гэсэн тэр их хайрыг ямар ч хачиргvйгээр олж харсан. Ер нь эмэгтэй хvн vхтлээ, эрэгтэй хvн эцэтлээ гэж vг байдаг даа. Би энэ vгийг их бодож явдаг.
-Энэ кинонд тоглоход бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор хэцvv санагдах vе байв уу?
-Би театрын жvжигчин. Театрын уран бvтээлдээ зарцуулах цаг жаахан багассан. Жvжгийн бэлтгэл, сургуулилтад байнга хоцрохоос эхлээд vнэндээ хамт олондоо багагvй тєвєг удаж байгаа. Мєн энэ уран бvтээлчидтэйгээ анх удаа ажиллаж байгаа болохоор бие биеэ сайн мэдэхгvй. Гэхдээ ойлголцохгvй гэсэн vг биш шvv. Харин ч богино хугацаанд залуучуудаас сурсан зvйл надад их бий.
-Танай театрынхан саяхан “Эдип хаан” жvжгээр євлийн улирлын нээлтээ хийсэн. Єєр ямар шинэ уран бvтээлийн салхи сэвэлзэж эхлээд байна вэ?
-”Эдип”-д театрын бvх уран бvтээлч тоглож байгаа. Удахгvй хvvхдvvдэд зориулан “Лусын дагина” жvжгээ тавих юм. Ирэх сарын дундуур уламжлал ёсоор энэ жил тавьсан жvжгvvдийн багц тоглолтууд эхэлнэ. Энэ vеэр таван жvжгийг хоёрын vнээр vзэх боломжтой.
-Танд ингэхэд киноны санал хэр ирж байна?
-Энэ жил гурван зохиол ирсэн. Гэхдээ би нэгийг нь л сонгосон.
-Яагаад?
-Би киноны санал ирэхэд юуны ємнє зохиолыг нь уншдаг. Тэгээд л тоглох эсэхээ шийднэ. “Зvvдний vргэлжлэл”-ийн зохиол нь их таалагдсан. Хамгийн гол нь хvмvvсийг хvчээр уйлуулж, албаар эмгэнvvлэх гэсэн худлаа зvйл байгаагvй. Байгаа зvйлийг тэр чигээр нь харуулсан гэв.
“Кино нэгэнт л уран сайхны учраас Тунгалагийн дvрийг улам тодотгох зорилгоор Энхмаа гэж хvн бий болгосон” гэж тус киноны найруулагч Батбаяр єгvvлэв. Зураг авалтын сvvлийн єдєр тул Ё.Алтанзул энд байсангvй. Тэгээд ч кино vзэгчдэд удахгvй хvрэх учраас гол дvрийн жvжигчнээ олны хэл амнаас “нууж” байгаагаа продюссер Д.Базарсад учирласан. Тvvнээс зарим зvйлийг тодруулав.
БИД КИНОНООС АШИГ ХАЙГААГVЙ
-Киноны зураг авалт дууслаа. Хэдийд vзэгчдэд хvрэх бол?
-Дуу оруулах, эвлvvлэх гээд нэлээд ажил бий. Энэ сарын дундуур vзэгчдэдээ хvргэнэ ээ.
-Киноны гол дvрийг ямар шалгуураар сонгож авсан бэ. Топ модель Пvрэвсvрэнг тоглуулна гэсэн яриа гарч байсан?
-Тунгалагийг хvн бvр мэддэг. Тэгэхээр заавал олны танил гэхээсээ илvv эгэл жирийн жvжигчнийг тоглуулъя гэж шийдсэн. Тэгээд ч Ё.Алтанзул гадаад байдлаасаа эхлээд олон зvйлээр Тунгалагтай тєстэй. Г.Алтантvрvv анх харчихаад, “Ямар адилхан юм бэ” гэж байсан юм. Г.Алтантvрvv талийгаачтай их ойр, сэтгэл санааг нь хуваалцдаг байсан шvv дээ.
-Тунгалагийг олон хvн мэднэ. Тvvний талаар заавал кино хийх шаардлага бий гэж vv. Кино шоу бизнес. Хvмvvс янз бvрээр л ойлгож байгаа?
-Телевизийн нэвтрvvлэг кино хоёр огт єєр уран бvтээл. Хэдий нэвтрvvлэгт оролцсон ч энэ бvсгvйн амьдралаар дамжуулж нийгэмд эмэгтэй хvний дотоод сэтгэлийн их тэвчээр хатуужлыг єєр єнцгєєс харуулъя гэж шийдсэн. Дэлхийн хэмжээнд кино урлаг шоу бизнес болж хєгжсєн байх. Харин Монголд хараахан тийм биш. Бид энэ киногоор тэгтлээ ашиг олно гэж бодохгvй байгаа.
-Тэгвэл киноны санхvvжилт юунаас бvрдэж байгаа вэ. Хvмvvс хандив єгч байна уу?
-Ямар ч хандив аваагvй ээ. “Монгол тамхи Со” компани ивээн тэтгэж байгаа.
-Та бvхэн Тунгалагийн хvvхдvvдтэй холбогдсон уу. Тэд хаана байгаа бол?
-Харамсалтай нь зураг авалт эхэлчихсэн болохоор vнэхээр уулзах зав гарсангvй. Киноны орлогоос тодорхой хувийг хоёр хvvхдэд нь хадгаламжинд хийж єгнє. Энэ бол бидний vvрэг.
-Кино хоёр сар хvрэхгvй хугацаанд бvтэж байна. Богино хугацаанд хийсэн кино чанартай болж чадах уу?
-Хугацаа хамаагvй шvv дээ. Чадалтай, зєв баг бvрдvvлж, гар нийлж ажиллаж чадвал хоёр сард чанартай кино хийнэ. Бидэнд ч бас тодорхой хэмжээний туршлага бий. “Мєрєєдлийн хєлєг онгоц” олон ангит кино, “Єрємний єт”, “Зvрхний тєлєєс” зэрэг хэд хэдэн уран сайхны кино хийсэн. Энэ кино ч сайн уран бvтээл болно гэж итгэж байгаа.
-Ингэхэд кинонд Тунгалагийн нєхрийг хэрхэн харуулах бол?
-Нэгэнт хувь хvний амьдрал учраас энэ асуудлыг хєндєєгvй. Бид зєвхєн тvvний тэвчээр, амьдралын тєлєєх тэмцлийг уран сайхны аргаар л дэлгэцнээ буулгахыг зорьсон юм.

M-Home
M-Warez
M-Template
M-Lesson
M-Game
M-Movie
M-Music
Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: